Толь бол хаалга.
Толийг хоёр зэрэгцээ ертөнц буюу энергийг үржүүлэгч хаалга гэж үздэг. Тэр утгаараа хүн нас барсан үед толио бүтээж, сүнсийг нь төөрүүлэхгүй гэсэн утга юм. Тэгэхээр яах нь уу? Толь бол энд тэнд дандаа хаалга үүсгэж тухайн хаалгаар энергийн урсгалууд урсаж замбараагүй болж байдаг байх нь.
Толь нь бүхнийг үржүүлдэг.
Тиймээс толинд юу харуулж юу үзүүлж байгаагаа ойлгох хэрэгтэй.
Гэрийн хаалга бол энерги оруулж ирдэг хамгийн анхны шат дамжлага буюу чухал хэсэг. Гэтэл гадна хаалганд толь харагдахаар энерги төөрч, гэр лүү биш буцаад толь руу урсгал нь чиглэж гарна гэсэн утгатай юм. Тийм болохоор гэртээ замбараагүй энерги үүсгэхгүйн тулд хаалга руу толь харуулдаггүй. Ариун цэврийн өрөөнд ашигтай зүг гэж байхгүй. Аль ч зүг дээр байсан засал хийж, орон байрны зөвлөгөөний дагуу засах хэрэгтэй.
Яагаад кассын сав, мөнгөний саванд толь хийдэг вэ? гэхээр мэдээж мөнгийг хоёр дахин үржүүлнэ гэсэн утгатай юм. Иймд толины хамгийн зөв байрлал бол юу ч харагдахгүй цулгуй хана харагдсан хэсэгт л байрлуулах. Мөн байнга л муухай царай, ялхайсан нүүрээ харалгүй сайхан будаад, сайхан бие хаагаа хөгжүүлээд, ургаж буй булчингаа, өөрчлөгдөж буй царайгаа, татагдаж буй арьсаа, мөрөөдлөөрөө, хөдөлмөрлөж олсон сайхан хувцсаа өмсөж толиндоо харах нь мөн л хоёр дахин үржиж байна гэсэн утгатай.
Иймд толиндоо гоё сайхан гайхалтай зүйлийг харуулаарай. Тэр нь гоё сайхнаараа үржиж ирэх болно. Ийм л энгийн. Эцэст нь хамгийн чухал зүйл бол толь худалдаж авахдаа өөрийгөө өө сэвгүй сайхан харагдуулсан толийг л сонгож аваарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ