Бид аливаа зүйлийг үнэн сэтгэлээсээ биширч чаддаг уу? Үнэн сэтгэлээсээ бишрэхэд түүнээс үүсэх гайхалтай энерги , хүний амьдралын олон асуудал, таагүй зүйлсийг өөрчлөх увдистай байдаг. Жишээ нь хөдөө хээр явахад байгаль дэлхийгээ үнэн сэтгэлээсээ биширч бай. Зөвхөн гуйлгачилж, юм гуйж, даатгаж, найдах нь үнэн сэтгэлийн бишрэл биш. Хэрэв бид цэцэг ургамал, хөх тэнгэр, хад чулуу, ан амьтныг нь гайхаж, хүндэлж, хайрлаж биширч чадвал хангай хишгээ өгдөг. Хангайн хишиг нь заавал ан ав хийхээр өгдөг зүйл биш. Сэтгэл санаа, бүтэхгүй байсан зүйлс бүтэх, сайн сайхан боломж гарч ирэх зэрэг нь олон байдлаар илэрч болно. Иймд аян замд явахдаа үнэн сэтгэлээсээ биширч бай.
Баярлалаа.
Шинэ мэдээ