Гал тогооны үнэр гэрийн энергид нөлөөлдөг.

Чанасан төмсний үнэр нь гэрийн энергийг цэвэршүүлэх чухал бэлгэдэл болдог.

Төмсийг чанаж болгоод усыг нь асган, тагийг нь авахад халуун ууртайгаа хамт нэг л зөөлөн, шороондуу үнэр гардаг даа. Энэ үнэр гал тогоог нэг л дулаахан, тухтай болгодог.

Төмс нь хөрсөн дор ургаж, газрын шим тэжээлийг өөртөө шингээдэг хүнс юм. Тиймээс чанасан төмсний үнэрийг Фэнг Шүйн бэлгэдэл дэх газрын махбодын тогтвортой энергитэй холбон тайлбарлаж болно.

Энэ нь гэр орон бат бөх суурьтай байх, идээ ундаа тасрахгүй байх, хийж бүтээсэн ажлын үр шим гэр бүлдээ тогтож үлдэхийг бэлгэддэг.

Тиймээс боломжтой үедээ нийслэл салат, чанасан мах, төмс зэрэг хоол хийж, гэртээ шинэхэн хоолны үнэр гаргаж байгаарай.

Хоолны сайхан үнэр гэрт дулаан уур амьсгал бүрдүүлж, гэр бүлийнхнийг нэг дор цуглуулахын бэлгэдэл болдог.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал