Гар утасныхаа энергийг цэгцлээрэй.

Гар утсаа бид өдөрт хэчнээн удаа хардаг бол? Ажил амжуулж, хүмүүстэй холбогдож, хэрэгтэй мэдээллээ авдаг. Гэхдээ хэрэгтэй зүйлээ үзэх гэж утсаа нээгээд, бусдын хэрүүл маргаан, бухимдалтай мэдээллийг уншсаар өөрөө ч бухимдаад гарах үе байдаг шүү дээ.

Фэнг Шүйн бэлгэдлээр гэрийнхээ үүдээр юу оруулж байгаадаа анхаардаг шиг гар утсаараа дамжуулан сэтгэлдээ юу оруулж байгаагаа ч анзаарч болно. Байнга харж, уншиж байгаа мэдээлэл нь бидний бодол санаа, сэтгэл хөдлөл, өдөр тутмын уур амьсгалд нөлөөлдөг.

Тэгвэл гар утаснаасаа юуг цэгцэлж болох вэ?

Утсаа нээх бүрд бухимдал төрүүлдэг хэрэггүй мэдэгдлүүдээ хааж, ашигладаггүй аппликейшн, мэдээллүүдээ цөөлөөрэй. Мөн утасныхаа дэлгэцэнд харахад таатай, өөрийн зорилго, хүсэл мөрөөдөл, сайхан дурсамжийг тань сануулах зураг байрлуулж болно.

Гэрийнхээ хойморт юуг байрлуулахаа сонгодог шиг өдөр бүр хардаг гар утасныхаа дэлгэцэнд ч сэтгэлд таатай зүйлсийг сонгож байгаарай.

Ер нь гар утас, мэдээллийн хэрэглээний талаар ийнхүү онцлон ярьж байгаа нь ч учиртай. Хоёр жил дараалан гал махбод давамгайлах жилүүд тохиож байгаа энэ үед гар утас зэрэг өдөр тутам хэрэглэдэг цахилгаан хэрэгсэлдээ анхаарах нь зүйтэй. Фэнг Шүйн таван махбодын бэлгэдлээр гар утсыг төмөр махбодтой холбон тайлбарлаж болох бөгөөд түүнийг цэвэрхэн, хэвийн ажиллагаатай, гацалтгүй байлгахыг чухалчилдаг.

Гэхдээ хамгийн гол нь гар утас биш, түүнийг хэрэглэж байгаа хүн өөрөө ухаалаг байх хэрэгтэй юм.

Тиймээс өдөр бүр харж, уншиж буй мэдээллээ сонгож, сэтгэл санаагаа хэрэггүй бухимдлаас хамгаалаарай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал