Өөрийн дуртай хүнсээ хөргөгчиндөө үргэлж байлгаарай.

Гэрийн хөргөгчиндөө хүнсээ хадгалахдаа дараах зүйлийг анхаарч үзээрэй.

Мэдээж зарим хүнсийг хамтад нь хадгалж болно. Жишээлбэл, ногоо, амтлагч, цэвэр ус, өндөг зэрэг нь гэр бүлийн бүх гишүүдийн хамтын хэрэглээний хүнс юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хэн нь ч хүссэн үедээ авч хэрэглэж болох зүйлс.

Харин үүнээс гадна гэр бүлийн гишүүн бүрийн хувийн хэрэглээний дуртай хүнсийг хөргөгчинд тус тусад нь байлгах нь зүйтэй.

Фэнг Шүйн бэлгэдэлд хөргөгчийг усан махбодтой цахилгаан хэрэгсэл гэж үздэг бөгөөд энэ нь гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ, хүсэл сонирхлыг хангаж, амьдралд нь үнэ цэнэ, тав тух нэмэхийг бэлгэддэг.

Жишээлбэл, таны охин зайрмаганд дуртай бол, хүү тань тарагт дуртай бол, аав нь гичинд дуртай бол, ээж нь жижиг тортонд дуртай бол тус тусад нь хөргөгчиндөө байлгаарай.

Энэ нь гэр бүлийн гишүүн бүрийн хүсэл сонирхол, хэрэгцээг хүндэтгэж буйн илэрхийлэл юм. Мөн Фэнг Шүйн бэлгэдлээр ажил хөдөлмөр, санхүү болон сурч боловсрох үйлсдээ үнэ цэнэ бүтээх эрч хүчийг дэмждэг гэж үздэг.

Харин ганцаараа амьдардаг бол өөрийн дуртай хүнсийг хөргөгчиндөө үргэлж байлгаж байгаарай. Өөрийн дуртай зүйлээ өөртөө зориулан авч, хэрэглэх нь ч бас өөрийгөө хайрлаж, амьдралдаа үнэ цэн өгөхийн нэг хэлбэр юм.

Хөргөгч тань зөвхөн хүнс хадгалдаг газар биш, харин таны болон гэр бүлийн тань хэрэгцээ, хүсэл сонирхлыг илэрхийлдэг орон зай байг.

Ийм айлд эд баялаг тогтоно гэж бэлгэддэг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал