Лхагва гэдэг нь «За Лхагпа» буюу Буд гарагийн өдөр гэсэн утгатай. Лхагва гарагт Буд гарагийн нөлөө илүү идэвхтэй байдаг гэж үздэг учраас энэ өдрийн өглөө хар цай идээшүүлж, гэрийнхээ энергийг сэргээхийг зөвлөе.
Үүнд заавал тусгай цай хэрэглэх шаардлагагүй. English Breakfast Tea эсвэл энгийн байхуу цай байхад болно.
Дэлгүүрт худалдаалагддаг навчтай хар цайнаас нэг цайны халбагыг жижиг данханд хийж, халуун усанд идээшүүлээрэй.
Цайгаа идээших зуур гал тогооныхоо цонхыг түр онгойлгож, ширээгээ нэг арчаарай. Энэ жижиг дадлыг лхагва гараг бүр хэвшүүлснээр ажил хэргийнхээ бүтэмжийг бэлгэдэн сэргээж болно.
Дараа нь улаан хүрэн өнгөтэй болсон цайгаа аягалж уугаарай.
Цонхоор шинэ агаар орж, гэрт шинэхэн цайны анхилуун үнэр түгнэ. Энэ нь гэрийн бүгчим, хуучин уур амьсгалыг арилгаж, гацаад байсан ажил хэргийг урагшлуулахыг бэлгэддэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ