Хэдийгээр энэ дэлхий дээр төрөлхийн «балай» хүн гэж байдаггүй ч хүмүүс орчин нөхцөл, эргэн тойрныхоо нөлөө болон өөрсдийн хүлээн авч буй мэдээллээс шалтгаалан буруу ойлголттой болж, бодож сэтгэх чадвараа алдах нь бий.
Орчин үед хүмүүс бусдын ярьж буй зүйлийг бүрэн ойлгож, тунгаан боловсруулахдаа учир дутагдалтай болжээ. Уншсан номоо ойлгохгүй, харсан зүйлээ эргэцүүлэхгүй, судалсан мэдээллээ хооронд нь харьцуулж, дүгнэлт хийж чадахгүй байх тохиолдол нэмэгдэж байна.
Жишээлбэл, нэгэн их мэдэгч хүн хамаатныхаа гэрт очиход гэр бүлийнхээ зургийг хөргөгчний соронзон наалт болгон хийлгэж, хөргөгчин дээрээ наасан байжээ. Гэтэл нөгөө хүн нь хөргөгч хүйтэн байдаг учраас гэр бүлийнхээ зургийг ингэж наах нь гэр бүлд нь муу нөлөө үзүүлнэ гэж хэлсэн байна.
Бусдад туслах нь мэдээж зөв. Гэхдээ өөрөө судалж, нягталж баталгаажуулаагүй мэдээллийг үнэн мэтээр бусдад түгээх нь маш хариуцлагагүй үйлдэл юм.
Судалж мэдээгүй, тунгааж боловсруулаагүй зүйлээ бусдад зааж зөвлөх нь түүхий ногоо идэх, хөл нь хугарсан сандал дээр суух, эсвэл цуйван идэнгээ дасгал хийхтэй адил утгагүй зүйл юм.
Хүний хувь тавилан, эд хөрөнгө, амьдралын нөхцөл байдлын талаар дур мэдэн дүгнэж, айдас төрүүлсэн зүйл ярьж болохгүй.
Фэнг Шүйн бэлгэдлийн үүднээс ийм үг яриа нь хүний болон гэр орны энергид сөргөөр нөлөөлж, өөртөө ч, бусдад ч таатай бус уур амьсгал бий болгодог гэж үздэг.
Тиймээс мэддэг зүйлээ ярьж, мэдэхгүй зүйлээ судалж, эргэлзээтэй мэдээллийг заавал нягталж байгаарай.
Энэ зөвхөн Фэнг Шүйд хамаарахгүй. Хүмүүс бие биедээ эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, амьдралын чухал шийдвэрүүдийн талаар бодит үндэслэл, баталгаагүй зөвлөгөө өгөх нь элбэг болжээ. Ийм тохиолдол улам нэмэгдэх хандлагатай байна.
Учир нь энэ жил, ирэх жил болон дараагийн хоёр жилд гал, шороон махбод давамгайлах жилүүд тохиож байгаа тул аливаа зүйлд яаруу сандруу бус, болгоомжтой, ухаалаг хандах нь чухал юм.
Мөн хөргөгчин дээрээ зөвхөн эмийн жор, өрийн бичиг зэрэг таагүй зүйлсийг наах нь зохимжгүй гэж Фэнг Шүйн бэлгэдэлд үздэг. Харин гэр бүлийн сайхан дурсамж, аялал зугаалгын зураг, эерэг утга агуулсан дурсгалын соронзон наалтуудыг байрлуулж болно.
Хамгийн гол нь өөрийн мэдэхгүй зүйлээр бусдын амьдралд айдас, эргэлзээ бүү төрүүлээрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ