Уурласан үедээ мөнгөний шийдвэр бүү гарга

Хүн уурлаж болно. Уурлахгүй, бухимдахгүй, хэн нэгэнд гомдохгүй амьдарна гэж юу байх вэ дээ. Гэхдээ уурлаж бухимдах үедээ хүн өөрийн энергийг их хэмжээгээр алдаж, өөрт ирж болох сайн сайхан боломжуудыг анзааралгүй өнгөрөөж байгаагаа тэр бүр ойлгодоггүй.

Фэнг Шүйд хүний дотоод сэтгэл болон хүрээлэн буй орчны энерги харилцан нөлөөлдөг гэж үздэг. Ялангуяа уур бухимдлыг таван махбодын нэг болох галын энергитэй холбон тайлбарладаг.

Гал зөв хэмжээндээ байвал дулаан, гэрэл, идэвх зүтгэлийг илэрхийлнэ. Харин хэт ихсэхэд байгаа бүхнийг шатаах аюултай.

Тэгвэл хүн уурлаж бухимдах үед амьдралынх нь ямар энергийн урсгал алдагддаг вэ?

Уурласан үедээ хүн хамгийн түрүүнд аливааг тайван тунгааж, зөв шийдвэр гаргах чадвараа алдаж болзошгүй. Хэрэгцээгүй зүйл худалдаж авах, мөнгөө бодлогогүй зарцуулах, өөрт ашигтай боломжийг анзааралгүй өнгөрөөх нь бий.

Заримдаа уур бухимдлаар хэлсэн ганцхан үг олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон харилцааг ч үгүй хийж болно.

Фэнг Шүйн бэлгэдлээр эд баялаг гэдэг нь зөвхөн мөнгө төгрөгөөр хэмжигдэхгүй. Харин боломжийг таньж мэдэх, зөв цагт зөв шийдвэр гаргах, өөрт байгаа зүйлээ зөв ашиглах ухааныг ч илэрхийлдэг.

Тиймээс уурлаж бухимдсан үедээ мөнгөтэй холбоотой томоохон шийдвэр гаргах, чухал тохиролцоо хийхээс аль болох зайлсхийгээрэй. Эхлээд сэтгэлээ тайвшруулж, дараа нь бодож тунгаан шийдвэрээ гаргаарай.

Өөрийнхөө дотоод амар амгаланг хамгаална гэдэг нь амьдралынхаа сайн сайхан боломжуудыг хамгаалж буй хэрэг юм.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал