Буйдангаа цэгцэлж, гэрийнхээ энергийг тэнцвэржүүлээрэй.

Фэнг Шүйн бэлгэдэлд буйданг айл гэрийн эв нэгдэл, амар амгалан, тогтвортой байдал, эд баялгийн энергийг хуримтлуулж, тогтоон барихад чухал нөлөөтэй тавилгын нэг гэж үздэг.

Ялангуяа буйдангийн түшлэг маш чухал. Хүний нурууг түшиж, биеийг амраадагтай адил буйдангийн түшлэг нь айл гэрийн ар талын түшиг тулгуурыг бэхжүүлж, амьдралын суурь тогтвортой байхыг бэлгэддэг.

Тэгвэл буйдангаа ашиглан гэрийнхээ энергийг хэрхэн зөв тэнцвэржүүлэх вэ?

Нэгэн жижигхэн үйлдлийг хийж үзээрэй.

Буйдангийнхаа суудлын зөөлөвчийг өргөж, доор нь хуримтлагдсан үртэс, тоос шороо, жижиг хогийг сайтар цэвэрлээрэй. Дараа нь зөөлөвчөө буцааж тавиад, алгаараа голоос нь хоёр зах руу чиглүүлэн зөөлөн илж тэгшлээрэй.

Энэ хөдөлгөөн ч бас их гоё бэлгэдэлтэй.

Буйдангийн гол хэсгийг айл гэрийн эв нэгдэл, харин хоёр захыг амьдралын олон талын харилцаа, боломж гэж төсөөлөөрэй. Гол хэсгээс хоёр тийш жигд тэгшлэх нь гэрийн сайн сайхан энерги жигд тархаж, хэрүүл маргаан намжиж, ажил үйлс саадгүй бүтэхийг бэлгэддэг.

Нэг зүйлийг анхаараарай. Буйдан дээрээ хэрэггүй хувцас, цүнх болон бусад эд зүйлсийг байнга овоолж орхихгүй байхыг хичээгээрэй. Суух, амрах зориулалттай орон зайг сул, цэвэрхэн байлгах нь айл гэрт тайван амгалан байх, шинэ сайхан энергийг хүлээн авах таатай орчныг бүрдүүлдэг.

Ер нь буйдангаа цэвэрлэж, зөөлөвчийг нь тэгшлэхдээ гэрийнхээ амар амгалан, эд баялаг, эв найрамдлыг хамтад нь бэхжүүлж байна гэж бэлгэдээрэй.

Энэ бол жижигхэн үйлдэл боловч их сайхан утга агуулдаг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал