Өглөө бүр хэрэглэдэг энгийн зүйлээр өөртөө жижигхэн дом хийж сурцгаая. Энэ бол гарын саван юм.
Бид өглөө бүр гараа угаадаг шүү дээ. Харин энэ энгийн үйлдлийг өөртөө аз хийморь, сайн харилцаа, ажил хэргийн бүтэмж дуудах бэлгэдэлт зан үйл болгон ашиглаж болно.
Фэнг Шүйн бэлгэдэлд ус нь шинэчлэл, урсгал хөдөлгөөнийг илэрхийлдэг. Харин савангаар гараа угаах нь хуучин таагүй зүйлсээ ардаа үлдээж, шинэ өдрийг цэвэрхэн эхлүүлэхийг бэлгэддэг.
Өглөө гараа угаахдаа савангаа хоёр гартаа сайтар хөөсрүүлээрэй. Ингэхдээ өчигдрийн бухимдал, бүтэлгүйтэл, таагүй харилцааг ардаа үлдээж байгаагаа төсөөлөөрэй.
Харин савангийн хөөсөө усаар зайлахдаа өнөөдрийн ажил хэрэг бүтэмжтэй, уулзах хүмүүс найрсаг, харилцаа эерэг сайхан байхыг бэлгэдэн бодоорой.
Цагаан болон цайвар ногоон өнгийн саван сонгохыг зөвлөж байна.
Цагаан өнгө нь цэвэр ариун байдал, шинэ эхлэлийг бэлгэддэг бол ногоон өнгө нь өсөлт хөгжил, ажил хэргийн шинэ боломжийг илэрхийлдэг.
Ялангуяа худалдаа, наймаа, үйлчилгээ эрхэлдэг, өдөр бүр олон хүнтэй харилцдаг хүмүүс өглөө бүр энэ жижигхэн бэлгэдэлт зан үйлийг хийж болно.
Заавал шинэ саван худалдаж авах шаардлагагүй шүү. Гэртээ байгаа савангаа ашиглаж болно.
Гол нь өөртөө эерэг хандлага бий болгож, өчигдрийн таагүй зүйлсийг ардаа үлдээн, шинэ өдрөө сайхан эхлүүлэхэд оршино.
Баярлалаа.
Шинэ мэдээ