Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэж зүгээр ч нэг хэлээгүй

Хорвоо ертөнц дээр муухай төрсөн хүн гэж байдаггүй. Харин арчаагүй хүн л гэж байдаг. Хүн  гоо үзэсгэлэнтэй харагдах нь тухайн хүний нүдний гал, цог хийморь, ажил төрөл, гэр бүл нь төдий чинээ төвшин амгалан байгаагаар илэрхийлнэ.

Учир нь гоо сайхандаа анхаардаг өөрийгөө юу хэрэглэж байгаа, ямар арьстай, ямар бүтээгдэхүүн тохиромжтой вэ? гэдгээ мэддэг хүн бол маш сайхан тайван байх боломжтой.

Нүүрэнд байх гал махбодын тэнцвэртэй байдал нь алдагдан хүн хэзээд амар, мөрөөрөө ажлаа хийж, тайван байх боломжгүй байдаг. Эмэгтэй хүний сэтгэл санаа, стресс нь нүүрний арьстай шууд холбоотой байдаг учраас л тэр юм.

Тиймээс махбодоосоо хамаарч  гоо сайхандаа анхаарал тавиарай.

Гал махбод дутагдсан бол: Хүний харц зөөлөн бөгөөд хүлцэнгүй, ноомой, түүнийгээ дагаад арьс нь маш унжгар болсон байдаг.

Усан махбод: Хүний нүүр нь унжгар бөгөөд бэлцгэр, уруул болон хөмсөг нь хэвийн хэмжээнээсээ өөрчлөгдсөн байдаг.

Модон махбод: Хүний нүүрэн дээр зөвшөөрөлгүй айлууд их буусан байдаг. 

Шороон махбод: Хүний шүд нь их өөрчлөлттэй, муруй ургасан, бас арьс нь их нүхжилтэй байдаг.

Төмөр махбод: Хүний нүүрэн дээр толбо болон мэнгэ үүсэх нь их байдаг. Мөн нүүрэнд нь мурийлт өгөх, инээх үед нь илүү тод анзаарагддаг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал