Өөрийгөө өөрчилж, муу зүйлээс хамгаал

Хавар болохоор гол гэсээд урсаж эхэлдэг шиг өглөөний цаг, өглөө босоход хүний бие яг л хавар цаг шиг сэргэж, гол урсахад бэлэн болдог. Гол урсана гэдэг нь цусны эргэлт. Цусны эргэлт сайн байна гэдэг нь таны биеийн орчинд хангалттай сайн энергийн урсгал бүрэлдэн тогтоход бэлэн болжээ гэсэн үг юм.  

Иймээс сайн суниагаад гараарай. Өглөө сэрээд хэд хэдэн хувилбараар суниаж, 30 секунд ч хамаагүй сунгалтын зөөлөн дасгал хийгээрэй. Энэ нь таны тухайн өдрийн ачааллыг бие чинь авахад бэлэн болгож, өөрийгөө өөрчилж, муу зүйлээс холуур, дархлаагаа дэмжиж ажлаа амжуулахад, сэтгэл санаа өөдрөг байхад тусална.

Зөөлөн зугуухнаар хийгээрэй. Суниагаад ажилдаа явах, суниагаагүй ажилдаа явах хоёрын ажлын бүтээмж, бүтэмж, ашиг тус нь тэс өөр байдаг юм шүү. Өглөө өөртөө зөв орчин бүрдүүлээд гарах нь маш чухал юм.   

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал