Хүний хамгийн зөв урсгал бол өөрийгөө хайрцаглахгүй байх

Хүн өөрөө өөрийгөө л хайрцаглаад байдаг юм байна. Бас алдаа дутагдлаа хүлээхгүй зүгээр л өөрийн бодол өөртөө зөв гээд л амьдардаг. Жишээ нь:

Ажилдаа туршлагатай мундаг эмэгтэй байдаг байж. Явсан ажил болгон нь бүтэж, очсон газар болгоныхоо захиалгыг авдаг. Тэр эмэгтэй ганцхан дутагдалтай. Тэр нь гадаад хэл сураагүй явдал юм. Нэгэн удаа маш том уулзалт болохоор боллоо. Хэрэв энэ уулзалт амжилттай болбол маш том захиалгын гэрээ хийх байж.

Тухайн газрын захирал нь гадаад хүн учраас ажлын газрынхаа Англи хэлтэй Баяраа гэх залууг дагуулж явав. Баяраа очиж орчуулагч хийгээд өнөөх бүсгүй Баяраагаар дамжуулж ярьсаар байгаад ажлаа бүтээж, том захиалгаа авлаа.

Тухайн байгуулгаас гарсны дараа Баяраа:

- Миний Англи хэлний дуудлага ёстой муу. Саяны хүн арай л гэж ойлгох шиг болсон. Манай ажлын Чимгээ ёстой гоё дуудлагатай. Би ичээд ерөөсөө гаднын хүнтэй ярьдаггүй. Харин чамайг гуйхаар л зөвшөөрлөө. Би Чимгээ шиг цэвэр дуудлагатай болбол өшөө олон ажил амжуулчихсан байгаа гэлээ.

Ажлынхаа газрын Чимгээтэй уулзаж байтал Чимгээ:

- Би ч хэлтэй хүний хажууд хэлгүй шүү дээ. Мэргэжлийн Англи хэлээ мэдэхээс биш яг таг яриандаа муу гэж өөрийгөө голлоо. Ингэж ор тас хэлгүй хүний хажууд хэлтэй хүмүүс нь өөрсдийгөө ингэж хайрцагласан байх юм. Яах вэ эрдэмтэй хүн даруухан ч гэсэн энэ асуудал дээр бол арай л өөр дүр зураг харагдана.

Тиймээс өөрийгөө дээрх хүмүүс шиг битгий хайрцаглаарай. Өөрөө өөрийгөө чөлөөтэй байлгаж, миний ийм зүйл ч муу даа гэж битгий бод. Хүний хамгийн зөв урсгал бол өөрийгөө хайрцаглахгүй байх явдал юм.

Биеэ сул тавиад, амьсгаагаа гүнзгий ав. 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал