Ямар эхнэрийг илүү хүндлэх вэ?

Гэр бүл судлаач нартай уулзалдаад, нилээд их зүйл ярилцаж, судалгаа хийж байгаа.

Ямар эхнэрийг нөхрүүд нь хүндэлдэг вэ? гэж их бодсон. Тэгээд судалгааныхаа үдсэн дээрээс бараг л хариултаа олчих шиг болсон. Юу гэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүнээр их бахархах дуртай байдаг юм байна. Өөрөөр хэлбэл нөхрөөрөө бахархуулж чадаагүй эмэгтэй амьдралдаа их сэтгэл дундуур амьдардаг юм байна. Жишээлбэл нэг залуу ярьж байсан:

- Анх эхнэртэйгээ танилцаад удаагүй ажлаас нь очиж авах гээд гадаа нь хүлээж байлаа. Тухайн үед эхнэрээ ямар ажил хийдэг байсан талаар мэдээгүй л дээ. Тэгээд чи юу хийдэг юм бэ? гэсэн чинь ерөнхий нягтлан гэсэн. Тэгээд хэрхэн нярваар ороод дараа нь кассны нярав, тэгээд ерөнхий нягтлан болсон талаараа түүхээ хуваалцсан. Тэгээд л ийм том компанид, олон зүйл хийгээд их мундаг эмэгтэй байна даа хэмээн бахархаж бодсон. Тэгээд л тэр мөчөөс хойш эхнэрээ илүү их хайрлаж, мэдлэг боловсрол нь улам илүү их итгэх болсон гэж хэлж билээ.

Юу гэхээр эмэгтэй та сайхан хоол, бэлгийн харилцаа, гэр орны цэвэрхэн байдал, ааш аяг гэхээсээ илүүтэйгээр өөрөө өөртөө анхаарал хандуулах, хийсэн ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, хамт олон найз нөхөд чинь таныг магтаж нөхөрт тань хэлэх үед л эрэгтэй хүн илүү ихээр эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлдэг юм байна. Та өөрийгөө бусдаар бахархуулахын тулд дэлхийг аврах хэрэггүй. Зүгээр л хийж байгаа, ажиллаж байгаа салбартаа л манлайлагч бай.

Ихэнх эмэгтэйчүүд ярьдаг. Би сайн эхнэр. Ингэж халамжлаад, тэгж гэр бүлийн асуудлаа зохицуулаад, хадмууддаа хандсан ч гэсэн надтай ерөөсөө ярилцахгүй, ярилцах гэхээр хэрэлдээд, сүүлийн үед бүр гар хүрээд байна гэж хэлсэн.

Юу гэхээр та дээрх гэр бүлийнхээ асуудлуудад анхаарлаа хандуулчхаад өөртөө, өөрийнхөө ажлын бүтээмждээ, гэр бүлээ өөрөөрөө бахархуулах ямар нэгэн зүйлийг хангалттай хийж чадахгүй байна гэсэн үг л дээ.

Иймд эрэгтэй ч бай эмэгтэй ч бай та хүн л юм бол нэг нэгнийхээ бахархлыг төрүүлж, өөрөө өөрийнхөө гоо сайхан гадаад үзэмждээ, өөрийнхөө мөрөөдөл, сонирхлоо хэзээ ч архидуулахгүйгээр анхаарах хэрэгтэй гэсэн үг.

Ингэж чадсан цагт танай гэр бүл илүү бат бөх найдвартай харилцаатай болно гэдгийг ам бардам хэлэх байна.

Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа надад тэгэх шаардлага байхгүй гэх эмэгтэйчүүд байдаг. Хүүхдийг нь гаргасан юм чинь намайг хүндэлж, хайрлаж, ойлгох ёстой гэсэн үзэлтэй эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ өөрөө өөрийнхөө анх байсан шигээ гоо сайхандаа анхаарахгүй байгаа таныг тэр болгон ойлгож ярилцахгүй л болов уу. Хүн гэдэг чинь хайрын ургамал шүү дээ.

Ургамал болгонд өөрийн гэсэн гоо зүй, дахин давтагдашгүй чанар гэж байдаг. Үүнийг ойлгоорой.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал