Та ажил руугаа гэрээсээ гарах гэж байгаа бол яг гарахынхаа өмнө ямар нэгэн жижигхэн аж ахуйн ажил амжуулаад гэрээсээ гараарай. Тэр нь том ажил байна уу, жижиг ажил байна уу хамаагүй. Гол нь таны сонгож хийхээр шийдсэн жижиг ажил чинь маш бүтээмжтэйгээр дуусах юм.
Жишээ нь: Гялс нэг аяга угаах. Гялс ариун цэврийн өрөөний толио арчих. Гялс гэрийнхээ гишүүдийн гутлыг арчих ч юм уу. Гол нь яг өглөө гарахынхаа өмнө 2-3 минутад багтаагаад хийхийн ямар нэгэн ажил хийж гүйцэтгэсэн гэх дохио таны тархинд хүрэх бөгөөд энэ нь бүтэн өдрийн турш хадгалагдаж таны гараас гоё зүйлс гарах болно.
Ажил бүтэх үед аз жаргалын, сэтгэлийн эрч хүчний модон махбод ялгардаг бөгөөд, модон махбодоор цэнэглэгдсэн хүн ямар ч ажлыг бүтээх боломжтой байдаг. Бага багаар өнөөдрийнхөө амжилтыг та бүтээх болно.
Баярлалаа
Шинэ мэдээ