Ер нь утга учир нь олдохгүй, хойшлогдоод байгаа зүйл байна уу? Ер нь ямар нэгэн мэдээ дуулдахгүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байна уу? Сэтгэл санаа нь тогтож өгөхгүй, уймраад байна уу?
Тэгвэл өнөөдөр усан махбодтой өдөр тэрийгээ шийдэх өдөр юм. Болж өгвөл гоё зураг зураарай. Тэгвэл ядаж гоё өнгө өнгийн будаг цаас руу цацаарай. Энэ нь ч гэсэн урлаг шүү дээ. Ер нь л өнгө будаг хосолсон энэ хорвоод сэтгэлээ гаргаж хийсэн бүхэн нь гоё бүтээл. Зүгээр л харандаа бариад суугаарай. Өөрийгөө юу чадахаа хараарай. Хэсэг хугацааны дараа шийдэх ёстой асуудал нь шийдэгдсэн байх болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ