Хуучраад өмсөж чадахаа больсон, хүнд өгөх гэж байгаа, шатааж хаях гэж байгаа хувцаснаасаа товчтой бол нэг товчийг нь хэрэв товчгүй бол 2-3см утсыг нь хөвж аваад далд хийгээрэй. Ингээд аль нэг долоо хоногийн баасан гаригт нь уг хадгалсан хувцасныхаа товч болон утсыг гаргаж ирээд:
Хуучин бүхэн шинээр солигдож.
Венера гариг миний муудсан зүйлийг сайн болгож сольж өгч байна гэж хэлээд нэг ширхэг чихэртэй хамт гэрээсээ гаргаж хогийн цэг рүү хаяарай. Хадгалсан товч, утсаа хаяарай.
Энэ домын санаа нь хуучин зүйлээ чихэртэй хамт үдэж, үүнээс илүү сайхан зүйлс, сайхан боломжийг өөртөө бүтээж байна гэсэн утгатай юм.
Зориулалтын газар нь шатаагаарай. Үхэр, нохой, хонь, луу өдрөөс бусад өдөр шатааж болно. Харин хэн нэгэнд өгөхөөр бол хариуд нь 100₮ ч юм уу аваад зарж, хувцасныхаа эзнийг сольж байна гээд домноорой. Хэрэгцээгүй олон хувцас хүний эдийн зайг бөглөж ямар нэгэн ажлыг удаашруулж байдаг.
Баярлалаа.
Шинэ мэдээ