Хойшоо харсан хаалга маш муу. Зүгийн муу зүүн хойд гэх мэт хүмүүс маш буруугаар ярьдаг. Жишээ нь: Монгол гэрт нарны гэрэл бага тусдаг учраас урд зүг рүү харуулж гэрэл оруулах гэж хичээдэг байв. Тэрнээс биш Монгол хүн хойшоо харсан хаалгатай байр авдаггүй гэдэг бол ташаа зүйл. Хойд зүг нь өөрөө ажил төрөл болон карьерын зүг. Зүгийн муу зүүн хойшоо гэдэг бол худлаа зүйл. Зүүн хойд зүг бол хөгжил цэцэглэлт, эрдэм мэдлэгийн зүг юм. Муу зүг гэж ерөөсөө байхгүй. Тухайн зүгт хаалга байрласнаар ямар нисэгч од гарч, тухайн од нь тухайн зүгт байрласнаар ямар нөлөөлөл үзүүлэх нь чухал юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ