Гэрийн босгоо цэвэрлэж, Хэл амнаас хамгаалах

Бидний мэддэг ч тэр бүр анзаардаггүй нэгэн дадал хэл амнаас хамгаалдаг гэж бэлгэддэг.

Монголчууд эртнээс гэрийн босгыг гишгэх, дээр нь суух, босго давуулан хэрүүл маргаан хийхээс зайлсхийж, эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалтай.

Учир нь босго бол зөвхөн гэрт орж, гарах хэсэг төдий зүйл биш юм. Энэ нь айл гэрийн дотоод амьдрал болон гадаад орчныг заагладаг чухал хэсэг билээ.

Фэнг Шүйн бэлгэдлээр ч үүдний босгыг гаднын нөлөөлөл болон гэрийн дотоод энергийн зааг гэж үзэж болно.

ҮҮДНИЙ ШОРООГООР ХЭЛ АМНААС ХАМГААЛАХ НЬ

Өнөөдөр гэрийнхээ үүдийг онгойлгоод, босгоны гадна болон дотор талд хуримтлагдсан шороо, тоосыг сайтар цэвэрлээрэй.

Гэхдээ нэг зүйлийг анхаараарай.

Үүднийхээ гадна байгаа шороог гэрийн дотогш шүүрдэж оруулахгүй байхыг зөвлөж байна. Харин гадна талын шороог тусад нь хамж аваад хаяарай.

Үүнийг гаднын хэрүүл маргаан, таагүй үг яриа, бусдын бухимдлыг гэртээ авч орохгүй байхын бэлгэдэл болгон ойлгож болно.

Мөн босгоны завсар, хаалганы доод ирмэгт хуримтлагдсан шороог чийгтэй алчуураар арчиж цэвэрлээрэй.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал