Хүний гал махбод нь нүүрэндээ байдаг. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэж зүгээр ч нэг хэлээгүй бөгөөд нүүрний гал дүрэлзэж байгаа үедээ хүн өөртөө итгэлтэй, ухаалаг, илүү оновчтой зөв шийдвэр гаргаж чаддаг нухацтай ухаалаг байдаг.
Сэтгэл санаа тогтворгүй байх, өөртөө итгэлгүй байх, ямар нэгэн зүйлд бэлтгэлгүй байх, урам зориг авч чадахгүй байх, хаашаа юу руу явж байгаагаа мэдэхгүй байх үед нүүрний гал илүү багасаж унтарч байдаг юм. Өглөө бүр яагаад сэрж байгаагаа, өглөө хаашаа явж байгаагаа, хэний төлөө юу хийж байгаагаа, цагаа яаж ашиглаж байгаагаа сайн бодож тунгаах хэрэгтэй. Тэгсэн цагт үргэлж таны гал махбод дүүрэн байх болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ