Эмэгтэй хүн бол зүүн гартаа, эрэгтэй хүн бол баруун гартаа ногоон өнгийн алим барьж байгаад эхлээд нар буруу 10 секунд орчим даллаж, дараа нь нар зөв 10 секунд орчим даллаарай. Буруу зүйл зөв болж эргэж ирнэ гэсэн утгаар. Холоос хүн дуудаж байгаа гараа шулуухан томоор нь даллана.
Гэрийнхээ гол төвдөө зогсож байгаад ертөнцийн зүгээр зүүн өмнө зүг рүү нүүрээрээ харж зогсож байгаад 20 секунд орчим даллаарай. Даллаж байхдаа ус өөр лүү нь чиглэж ирж байна гэж чин сэтгэлээсээ бодоорой. Энэ нь санхүүгийн урсгалыг өөр лүүгээ чиглүүлж байна гэсэн утгатай. Гол нь могой өдөр байнга энэ домыг хийж болно. Ногоон алимаа дараа нь яах уу гэж үү? Идэх юм уу байсан газарт нь хураагаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ