Хамгийн том өмч хөрөнгө

Эрэгтэй эмэгтэй хоёр хүний мэнгэ, жил, махбод нь хамгийн сайн боловч нэгнийгээ гомдоож, салах нь элбэг байдаг. Уянгалаг сайхан нэртэй ч хар буруу зүйл хийж олон хүнийг хулхиддаг хүмүүс ч бий.

Ингээд бодохоор ид шид, бэлгэдэл гэхээсээ илүүтэйгээр хувь хүний онцлог шинж, зан чанар, мөн харилцаа гээд олон зүйлээс бидний амьдрал өөрчлөгдөж байдаг нь харагддаг.

Хүнд байдаг хамгийн том өмч хөрөнгө бол цаг хугацаа юм.

Баян ядуу, мэдлэгтэй мэдлэггүй хүмүүст байдаг цор ганц баялаг нь цаг хугацаа юм. Бид нар өдөр болгон өөрт байх цаг хугацаа гэдэг зүйлээрээ хөрөнгө оруулалт хийдэг. Таны хийж байгаа хөрөнгө оруулалт хэр зөв байхаас хамаарч таны амьдрал үргэлж өөрчлөгдөж байдаг.

Фэнг Шүй бол нэг талаасаа амьдрах урлаг. Мөн таны мэдэхгүй байгаа зүйлд хариулт олох, таны цаг хугацааны хөрөнгийг хэмнэх буюу хариултыг нь олохгүй байгаа зүйлд тусалдаг зүйл гэж та ойлгож болно. Бэлэнчлэх сэтгэлгээгээр өөрийнхөө хамгийн чухал зүйлд битгий буруу алхам хийж хөрөнгө оруулаарай.

Хэзээ хүнтэй суух, хүүхэд гаргах, амжилтад хүрэх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх эсэх нь зөвхөн таны цаг хугацаагаар тооцоо хийж хөрөнгө оруулсан зүйлийн үр дүн юм.

Фэнг Шүйн болор хунг байрлуулаад л та хүнтэй сууна гэж ойлгож болохгүй. Болор хун нь таны хайр сэтгэлийн гал махбодыг дэмжиж өгч байгаа зэмсэг бөгөөд таны асуудлыг шийдэж байгаа зүйл биш юм шүү.

Бид бүгдээрээ хөрөнгө оруулагчид. Чухам юунд гэдэг нь сонин. Цаг хугацаа гэдэг нь өөрөө нөөц нь тогтоогдсон таны амьдрах насаар хэмжигдэж байгаа баялаг юм шүү.

Баярлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал