Тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн, ингэж сонссон, ийм юм байна лээ гэж дутуу сонссон зүйлээ бусадтай битгий хуваалцаж байгаарай. Үнэхээр таны амьдралд тохиолдсон байсан ч гэсэн таны шийдэх арга, тэр хүний шийдэх арга хоёр өөр шүү дээ.
Өнөөдөр таны чухал гэж бодож байгаа зүйл нь тэр хүн чухал биш байж болно. Хэн нэгнийг өөрөөсөө өөр байсны төлөө, хэн нэгнийг өөрөөс нь өөр шийдвэр гаргасны төлөө тэнэг, мангар, муу хүн гэж дуудах хэрэггүй. Зүгээр л та хоёр өөр хүн.
Зарим хүмүүс давсанд дуртай, зарим нь дургүй. Давс багатай хоол хийсэн хүнийг муу тогооч гэж дуудаж болохгүй. Танд сайхан санагдаж байгаа зүйл бусад хүмүүст хэрэггүй санагдаж болно. Хүлээн зөвшөөр, ойлго, хүлээж ав, эргээд өөртөө таатай, сайхан байхаар зохицуулах хэрэгтэй. Утга нь дутуу зүйлээ бусадтай битгий хуваалц. Өөрөөс нь өөрөөр хүмүүс асуудлаа шийддэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сайн хүн болохын тулд битгий худлаа яриарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ