Танихгүй хөдөөгийн айлд очиж байсан уу? Ер нь танихгүй хүмүүстээ танилцаж хэр зэрэг танилын хүрээгээ тэлэв дээ гэдэг шиг танихгүй хүнд Монголчууд дээшээ харсан амсартай зүйл бэлэглэх их дуртай байдаг. Энэ нь бусдад боломж нээж өгч байна. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ буюу цаанаа модон махбодын нөхөж өгөх далд утга агуулагдаж байдаг.
Иймээс танихгүй айлд очиж байгаа бол, ер нь энд тэнд явахдаа тавгийн чихэр бэлдээд, шинэ аяганд тавгийн чихэр дүүргээд хүмүүст боломжоороо бэлэглэж байгаарай. Авч байгаа хүндээ ч сайн, өгч байгаа хүндээ ч сайн байдаг. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг дээ.
Монголчууд эртнээс нааш нүүж яваа, аян замд яваа хүмүүсийг тосон очиж, мэнд мэдэж амсар зуух аягагүй бол аягаа бэлэглэж, цай тавгийн идээтэй очдог сайхан уламжлал нь үүнтэй холбоотой юм шүү дээ. Зочин тосдог айлын мал гарзгүй, газар гангүй, сэтгэл тэнүүн байна гэсэн утгатай.
Шинэ мэдээ