Таагүй энергийг буцааж сураарай

Хэн нэгэн таныг өөрөөр тань байлгахгүй, өөрийнхөөрөө байлгахыг хүсэж, эсэргүүцвэл ямар нэгэн чимээ шуугиан гаргаад, хийгээгүй байхад хийсэн болгож, яриагүй байхад ярьсан болгоод байгаа бол дараах зүйлсийг хийж танд нөлөөлөөд байгаа таагүй зүйлсийг буцаагаарай.

  1. Хор шар малтсан таагүй зүйлс хажууд байсаар байвал сэтгэл санааны энерги их эвдэрдэг. Өөртөө итгэхээ байж зарим таагүй утгагүй зүйлстэй эвлэрч эхэлдэг. Иймд үлгэр жишээ авах ямар нэгэн төсөөллийн найзтай болох хэрэгтэй. Жишээ нь: Өөрийнхөө хүндэлдэг хэн нэгний бичлэг, ярилцлагыг нь үзэж урам зориг авч өөрт чиглэж байгаа таагүй шүүмжлэлийг буцааж, түүний эсрэг тэмцэх хүчтэй болдог.

  2. Үргэлж өөртөө таалагддаг хувцсыг өмсөж байгаарай. Хэн нэгэнд, бусдад таалагддаг хувцас нь мөн л таны өөрийгөө гэх энергийг үгүй хийдэг бөгөөд болж өгвөл та өөрийнхөө хамгийн дуртай брэндээ олж, өөртөө болон цаг үетэйгээ тохирсон сонирхолтой хувцас өмсөөрэй. Энэ нь хэн нэгний тан руу чиглэсэн таагүй энергиэс хамгаалах түүнийг буцаах хуяг нь болж өгдөг.

  3. Сэтгэлдээ битгий ойрхон хүлээж ав. Танаас өөр зүйл хэрэггүй мэт улайрагсад хэсэг хугацааны дараа тан шиг хэрэггүй хүн байгаагүй мэт чимээгүй болно. Иймд сэтгэлдээ ойрхон хүлээж авахгүй сэтгэл зүйн дархлаатай байх нь хамгийн чухал юм.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал