Эрдэм мэдлэгийн зүг нь

Номын тавиур их чухал.
Манай ихэнх айл нээлттэй, ямар нэгэн хаалга, хаалтгүй номын тавиуртай байдаг. Харамсалтай нь ийм тавиур хутганы иртэй адил хурц энергийг гэр болон албан тасалгаанд үүсгэж тухайн орчинд байгаа хүмүүсийн энергийг зүсэж байдаг.
 
Тэгэхээр номын тавиур заавал хаалт, хаалгатай байх хэрэгтэй. Онгорхой тавиур тэр даруйдаа муугаар нөлөөлөхгүй ч удаан хугацааны турш өрөөнд байгаа хүмүүст өвчний энергийг үүсгэдэг. Нэгэнт тавиур хаалт хийх байрлалыг нь өөрчлөх боломжгүй бол ном, хавтсаар битүү зайгүй болтол нь ном өрөөрэй.
 
Тавиур дээр нь ном биш элдэв гоёл чимэглэлийн зүйлс өрөөтэй байдаг бол ирмэгийг нь мөлийтөл зүлгэж хурц үзүүргүй болгоорой. Эцэст нь шилэн тавиур өрөөний хойд талд байрлаж болохгүй. Модон тавиур баруун хойд, баруун өмнө, баруун, зүүн урд хэсэгт байх нь тохиромжгүй.
 
Эрдэм мэдлэгийн зүг зүүн хойд зүг. Тиймээс номын тавиураа зүүн хойд зүгт байрлуулбал хамгийн тохиромжтой. Оюутан залуучууд хичээлээ хийхдээ зүүн хойд зүгт хийвэл хамгийн сайн зүг юм.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал