Өр, зээл гэдэг үгийг манайхан болж өгвөл хэрэглэхгүй байвал их зүгээр. Зээллэг, өглөг гэсэн үгийг сонгон хэрэглэх нь нэг талаараа таны зээлж авсан мөнгөний замыг цэвэрлэж, цэгцэлж байгаа нэршил юм. Өглөгтэй болж эрсдэл хүлээхгүйн тулд мэдээж хамгийн түрүүнд нарийн тооцоо судалгаа сайн хийх хэрэгтэй. Жишээ нь: Шведэд тавилга гэртээ худалдаж авлаа гэж бодоход тухайн тавилгыг хэрхэн яаж угсрах талаар дотор нь заавар дэвтрийг нь хийгээгүй мартсан байвал гологдол бараа хэмээн тухайн үйлчлүүлэгч өгсөн мөнгөө буцааж авах эрхтэй байдаг.
Харин Монголын ямар ч хүн тухайн тавилгыг зураггүй байсан ч угсарч чадна. Үүнийгээ оюуны потенциалтайгаа холбон тайлбарлаж бахархах нь бий. Яг үүнтэйгээ ижилхэн аливаа ажилд ихэнх Монголчууд ингэж зураг төсөл, тооцоогүй ханддаг. Энэ төслийн зээл, ажлын байрны зээл, орон сууцны барьцаалсан зээл гээд л. Зээллэгийн нэр төрөл нь нэмэгдсэн хэр нь амжилттай бизнес хийсэн хүн нь цөөхөн учраас энэ олон найдваргүй зээлдэгчид төрсөөр л байдаг.
Тэгээд Фэнг Шүй, лам, бөөг зорьж яагаад энэ ажил маань нэг л болж өгөхгүй байгаа бол гэж сурагладаг. Тиймээс нэршлээсээ ахуйлаад, юуг ч үлдээхгүй нарийн тооцоотой хөдөлж, хэмнэж байж, маш багаас эхэлж байж л сая хийж буй ажил нь амжилтад хөтөлдөг. Харин Фэнг Шүйгээр тухайн хийж буй ажлынхаа энергийн алдагдал, буруу урсгалыг нь хааж өгснөөр галд мод нэмсэнтэй адил маш сайхан үр дүнд хүрдэг. Тиймээс та бүхэн зээлийн эрсдэлээс өөрийгөө болон компаниа хамгаалъя гэж бодож байвал хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол өөрийн гэсэн арчилдаг цэцэгтэй байх хэрэгтэй. Өдөр бүр та тоосыг нь зөөлөн арчиж, зөөлөн ус шүршигчээр услаарай.
Хамгийн чухал нь тодорхой нэг цагт. Өдөр цайны цагаараа ч юм уу. Ингэх нь таны санхүүгийн тодорхой эрсдэл хүлээхээс хамгаалж эрдэм мэдлэгийн модон махбодыг нь гайхалтай хурдан нөхөж өгөх болно. Япон, Солонгост та хэрэв амьдарч байсан бол тэндхийн бизнесменүүдээс хэрхэн өөрийнхөө цэцгийг арчилж байгаа талаар харах болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ