Гэр бүлээрээ ой мод руу явахдаа зөгийн бал авч яваарай. Маш багахан хэмжээний зөгийн балыг жижигхэн халбагаар хутгаж авч байгаад өөртөө таалагдсан модны холтос дээр түрхээрэй. Түрхэж байхдаа өөртөө итгэлтэй өөдрөг байхад байгаль дэлхий минь туслаарай хэмээн бодоорой.
Модонд зөгийн бал түрхэхдээ мөн л маш бага түрхэнэ шүү! Байгальд хор хөнөөл учруулж болохгүй гэдгийг санаарай. Мөн модруу зөгийн бал асгаж болохгүй.
Зөгийн балыг модон дээр түрхэж өөдрөг байдал хүсдэг тухай дом нь тэртээ эртний Ром улсаас үүсэлтэй дом юм. Аян, дайн тулалдаанд явахын өмнө эмэгтэйчүүд нь ариун модон дээр очиж цэргүүддээ цог золбоо, цог хийморь, өөдрөг байдлыг дуудах гэж модноос гуйдаг байж. Гэхдээ ихийг түрхвэл сайн гэсэн үг ерөөсөө биш.
Гол нь модноос, байгаль дэлхийгээс өөрийнхөө эрч хүчийг сэргээх өөдрөг байлгах хүчийг чин сэтгэлээсээ гуйж байгаа нь л хамгийн чухал юм. Эсвэл бүр газар унасан модны мөчир дээр ч түрхэж болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ