Хэн аяга угаахдаа сайн байх, хэн цайны дээж өргөх ёстой гэх мэт эцэс төгсгөлгүй мухар ойлголтод бүү авт. Мэдээж бие биенээ хайрлаж, харилцан хүндэтгэх нь чухал. Гэхдээ гол нь хэн тухайн үйлдлийг хийж байгаадаа биш, харин ямар сэтгэлээр хийж байгаад байдаг.
Хэн нэгнээс сэтгэл горьдох, хармын сэтгэлээр аливаа зүйлд хандах хэрэггүй. Заавал ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн хатуу дүрэм байхгүй. Хүн ёс журамтай, ариун сайхан сэтгэлтэй байж, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах нь мэдээж чухал.
Гэхдээ явцуу, уламжлалт ойлголтоор ирээдүйгээ дүгнэж, гэр бүлийнхээ амьдралыг тэр хэмжээнд барьж, бусдыг хүчээр дагахыг шаардах хэрэггүй. Харин нэгнээ харилцан хүндэтгэж, ойлголцож амьдрах нь хамгийн чухал юм.
Монголчууд эртнээс гал голомтоо хүндэтгэж, идээ ундаагаа эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн.
Тиймээс өнөөдрөөс эхлээд хоол хийхийн өмнө гараа сайтар угааж, гал тогоондоо хэрүүл маргаан, таагүй яриа өрнүүлэхгүй байхыг хичээгээрэй.
Энэ бол Фэнг Шүйн бэлгэдлээр гэрийнхээ гал голомтыг хүндэтгэж, эв найрамдал, эрүүл энх, өгөөж хишгийг эрхэмлэж буй энгийн атлаа сайхан үйлдэл юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ