Асуудлыг шийдэхдээ

Соёл гэдэг нь өөрөө хариуцлага. Соёлыг биет ба биет бус гэж хоёр ангилдаг. 
Соёлтой харилцаа гэдэг бол хэн хэнийхээ гал махбодыг нэмэгдүүлж байдаг зүйл. Та ууртай, тэр хүн буруутай, эсвэл ямар ч асуудал бэрхшээл, үл ойлголцол хүнд тохиолдож болно. Гол нь ямар ч асуудал дээр та соёлтой, боловсон, асуудлаа зөв талаас нь хөндөж чадвал аль алных нь гал махбод нэмэгдэж, илүү өөртөө итгэлтэй, тайван, мөн асуудлыг аль болох хамгийн хурднаар нь шийдэгдэх зам руугаа ордог юм.
 
Соёлтой харилцаа гэдэг бол хүнд хэлж байгаа үгээ бодох хугацаа, буруу шийдвэр сонголт гаргахаас хамгаалсан хамгаалалт, буруу эрсдэлтэй нөхцөл байдлаас хамгаалж байгаа хамгаалалт гэж ойлгоорой. Тиймээс бусад хүмүүс, эргэн тойрны уур амьсгалаас үл хамааран өөрийнхөө соёлтой байдал, хүн чанараа л алдахгүй байхад сэтгэлээр унах, санхүүгийн эрсдэл хүлээх, өөртөө итгэлгүй болох, ганцаардах, таагүй дурсамжтай үлдэх гээд олон зүйлээс хамгаалж өгдөг.
 
Хүн гэдэг нь араатнаас соёлоороо ялгардаг бөгөөд, нохойны өөдөс хуцаад байвал та хоёр бие бие рүүгээ хуцаж байгаа нохой төдий харагдана.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал