Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ, хоол тэжээлтэй холбоотой аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл учруулдаггүй хүнсийг “Эрүүл хүнс” гэнэ. Жишээ: Шинэ хүнсний ногоо, жимс, гурвалжин будаа, хөц будаа, 2-р гурил, арвайн гурил, овьёос, өөхгүй бараан мах, загас, тахиа, шувууны мах, тослог багатай (тослог нь 2%-ас бага) сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт.

Эрүүл хоол нь байгалийн гаралтай, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цогц бөгөөд тэдгээр нь нүүрс ус, өөх тос, уураг, эслэг, аминдэм, эрдэс бодисуудын зохистой харьцаатай байна. Өөх тос, чихэр, давсны агууламж өндөртэй хоол, хүнс нь эрүүл хүнс болж чадахгүй.

Хүний бие махбод хоол, хүнсийг юунд хэрэглэдэг вэ?

  • Бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах
  • Өсөлт ба хөгжилт
  • Ажил, хөдөлмөр эрхлэх

Хоол, хүнсний бүтээгдэхүүний бүтэц:

Бүх төрлийн хоол, хүнс нь хүний биед зайлшгүй шаардлагатай шимт бодисоос бүрддэг. Хоол хүнсний найрлага дахь шимт бодисыг үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс гэж ангилдаг.

  • Үндсэн шимт бодис: Уураг, Өөх тос, Нүүрс ус
  • Аминдэм: Усанд уусдаг аминдэмүүд С, В төрөл
  • Усанд уусдаггүй аминдэмүүд: А, Д, Е, К,
  • Эрдэс бодис: Макро эрдэс бодис – Төмөр, кальци, магни, натри
  • Микро эрдэс бодис: Иод, Цайр, Зэс, Фтор гэх мэт
  • Ус

Хоол, хүнсний илчлэг чанар:

Хоол хүнсний илчлэг чанар нь түүнд агуулагдах үндсэн шимт бодисын хэмжээгээр тодорхойлогдоно. Үндсэн шимт бодисын задралаар үүсэх энерги буюу илчлэг чанар

1 грамм уураг задрахад үүсэх энерги 4 калори

1 грамм нүүрс ус задрахад үүсэх энерги 4 калори

1 грамм өөх тос задрахад үүсэх энерги 9 калори

Өөх тос, чихэр, давсыг хэтрүүлэн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд эрсдэл авчирдаг. Харин хүнсийг хэрхэн яаж боловсруулж, хэр зэрэг их хэмжээгээр хэрэглэснээс хүний эрүүл мэнд шууд хамаарна. Эрүүл хүнсийг эрүүл бус аргаар боловсруулж хэрэглэх нь эрүүл мэндийг дэмжих мөн чанарыг алдагдуулахын зэрэгцээ таны эрүүл мэндэд эрсдэл авчирдаг.Тохиолдлоор 1 удаа хэрэглэсэн эрүүл бус хоол, хүнс нь таны өвчлөх шалтгаан болж чадахгүй. Харин байнга, тогтмол хэрэглэдэг “эрүүл бус хүнс” таны эрүүл мэндэд эрсдэл учруулна. Хэрэв та өөх тос, ялангуяа ханасан өөх тосоор баялаг, хэт боловсруулж, цэвэршүүлсэн нүүрс ус бүхий эслэгээр дутмаг, илчлэг ихтэй хоол хүнсийг байнга, тогтмол, хэтрүүлэн хэрэглэх нь таны биед олон тооны өвчин, эмгэг үүсэхэд хүргэнэ.

Хоол, хүнсийг зөв тохируулан хэрэглэснээр та олон өвчнөөс өөрийгөө сэргийлж чадна.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал