Фэнг Шүйд "Гэр" гэдэг үг нь "Цэнэглэгч" гэсэн үгтэй дүйнэ. Гэр нь өөрөө энергийн урсгалыг дуудагч, хүлээн авагч, дамжуулагч, хадгалагч, устгагчийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ утгаараа гэрийн энерги хэр зөв байгаагааc хамаарч та цэнэглэгдэж маргаашдаа бэлэн болдог гэсэн үг л дээ. Гэрийн эмх цэгц, гэрийн үнэр, гэрийн гэрэл гэгээ, гэрийн ёс зүй гээд олон зүйлийн талаар орон гэрийг хэрхэн хүчирхэг хамгаалан цэнэглэгч болгож хувиргах талаар багахан зөвлөгөө хүргэе.
Гэрийн шал маш чухал. Учир нь гэрийн шал нь цэвэр цэмцгэр, хиргүй тунгалаг, хулдаасан бол урагдаагүй өнгөө алдаагүй, паркет бол зайгүй жигд, усанд норж пөмбийгөөгүй байх. Гэрийнхээ шалыг арчих нь өдөр бүр гэрт орж ирж байгаа энергийн урсгал таатайгаар урсаж та болон таны гэр бүлийг цэнэглэж байна гэсэн үг юм.
Мөн орой унтаж амрахынхаа өмнө шалаа заавал угааж цэвэрлэж байгаарай. Шал нь асуудалтай, шал нь замбараагүй айлын санхүү мөнгө, эрүүл мэнд нь эмх цэгцтэй байж чаддаггүй.
Баярлалаа.
Шинэ мэдээ