Фэнг Шүйн ухаан нь өөрөө бодит хөдөлгөөн, бодит бус хөдөлгөөн дээр бүх асуудал яригддаг. Жишээ нь: Хэн нэгэнтэй үнсэлцэж байна гэж төсөөлөхөд үнэхээр сайхан санагддаг бол, бодитоор үнсэлцэх үед улам гоё байж, аз жаргалын гормон ялгарч эхэлнэ. Үүнийг л хэлээд байгаа юм. Бодит ба бодит бус урсгалыг судлах ухаан. Тиймээс хамгийн чухал зүйл нь эхлээд таны сэтгэл. Сэтгэлдээ бүх зүйлээ төсөөлж бодоорой.
Хүний урсгал, яагаад энэ зүйлийг хийх гэж байгаа, тог түрээсээ яах вэ? Яаж хажуугаар нь өөртөө цаг гаргах уу? Үүнийг хийгээд би аз жаргалтай болж байна уу гэх мэт. Энэ нь бодит бус бэлтгэл юм. Энэ бол насан туршдаа үргэлжилнэ. Эхлээд би нэг ийм юмтай болчих гээд л, дараа нь энэ маань бүтчихлээ одоо хөл дээр нь босгочихвол гээд л, дараа нь үүнийгээ амьдралаа авч явах тогтвортой зүйл болгочихвол гээд л, дараа нь одоо үүнийгээ олон хүний амьдралд тус болж чадах гоё зүйл болгочихвол гээд.
Зарим нь үүнийг шунал гэж андуурдаг. Харин энэ бол шунал биш хүсэл юм. Хүсэл хязгааргүй. Мөрөөдөл ч хязгааргүй. Учир нь оюун ухаанд хязгаар байхгүй шүү дээ. За ингэж бодит бус төсөөллийн дараа бодит зүйл болгож бичнэ. Тооцоогоо сайн бодож, бичиж, тэмдэглэж, өөрөө сахилга баттай байж, өөрөө үргэлж суралцаж, байгаа орчноо эмх цэгцтэй байлгаж, угааж арчиж гэх мэт. Ингээд л болно. Энэ хоёрыг юу ч хийж байсан хослуулж явах хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ