Муу муухай энергиэс өөрийгөө хамгаалах домын арга. Буруу урсгалын энергийг таны биеэс гадагшлуулах гэж ойлгож болно.
1. Ямар нэгэн араатан амьтны зураг бэлдээрэй. Жижиг том ямар ч байж болно. Ингээд алгын чинээ жижигхэн хар даавуу бэлдээд суга, цавь, хүзүү, чихний араа сайтар арчина. Үүний дараа арчсан даавуугаа баруун гартаа барьж байгаад араатан амьтныхаа зураг луугаа ширтээрэй.
Араатан гэхээр арслан бар, чоно юу ч байж болно. Тэгээд уг амьтан таныг идэх гэж байна эсвэл та нүүр тулан айж байгаа мэтээр төсөөлөн бодоорой. Хэсэг минут ингэж бодсоныхоо дараа хар даавуугаа дөрөв хуваагаад хойд, урд, баруун хойд, зүүн хойд зүг рүү гэрээсээ гаргаж хаяна.
2. Ажил дээр нь амьдралд нь янз бүрийн зүйлс тохиолддог. Тэр болгоноос өөрийгөө хамгаалах хамгаалалт хэрэгтэй болдог. Ямар ч үед таныг муу бүхнээс хамгаалах хамгаалалтын тарни.
Ум мама лан лан еэ суухаа.
Тарни хэзээ ч орчуулагддаггүй. Тиймээс тарнид утга гэж байхгүй. Харин асар их хүч гэж бий. Тарни уншихад хүний биеийн амьсгаа маш чухал. Хамраараа агаар сорж байгаад амаараа гаргаж байгаад дахин амьсгалах тэр агшинд уншаарай.
Ингэж өөрийнхөө энергийг хялбархан аргаар цэвэрлэж болдог юм шүү.
Баярлалаа.