Санаж явах 16 сургаал
- Нэр төртэй сайхан амьдар, Тэгвээс нас ахиж эргэж бодох цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
- Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалцаж байгаарай. Энэ нь мөнхийн алдрыг олно гэдгийг сана
- Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчмыг мөрд
- Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигтай аз болдгийг сана
- Их хайр, их ололт нь эрсдэлийг дагуулж байдгийг сана
- Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд
- Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ
- Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж бай
- Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд
- Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана
- Гэр бүлийн доторх халуун дулаан уур амьсгал тань таны амьдралын тулгуур суурь мөн
- Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед бүхнийг хайраар шийд
- Газар дэлхийтэйгээ эелдэг харьц
- Жилдээ нэг удаа өмнө нь очиж байгаагүй газар оч
- Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биеэ хайрласан хайр нь бие биеийнхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд байдаг ганц зүйл гэдгийг сана
- Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ.
ДАЛАЙ ЛАМ.
Баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Шинэ мэдээ