Золголт гэдэг нь хоёр хүн бие биеийнхээ сайн энергийг солилцож байгаа зүйл. Ирээдүйд тохиолдох учрал золгох туршлага, амьдралын сайхан сорилтын энергийг надад өгөөрэй гэж ахмад хүнээс энергийг нь авдаг бол залуу хүн өөрийн эрч хүч, эр зориг, авхаалж самбааны энерги өгөөрэй гэсэн бэлгэдэлтэй. Өөрөөр хэлбэл, хоёр хүн золгоно гэдэг нь өөрт байгаа, алга болж хорогддоггүй, харин нөгөө хүндээ байхгүй сайхан энергийг өгч хуваалцаж байгаа нэг хэлбэр юм. Золгох хүндлэх ёс маш гайхалтайгаар өөрийн болон бусдын энергийг сэргээх үйл юм.
Шинэ мэдээ