"Түрээсийн" бие

Хүний бие махбодыг бүхэлд нь Фэнг Шүйд шороон махбод хэмээдэг. Олон бурхны ном, Тэнгэр шүтлэгийн номыг судалж үзэхэд бидний бие бол түрээсийн бие гэж хэмээдэг.

Жинхэнэ хүний бие нь бидний сэтгэл дотор байдаг бөгөөд энэ ертөнцөд бид нар дутуу үйлээ гүйцээх гэж ирсэн хүмүүс юм байна.

Өөрөөр хэлэх юм бол хүний үйл нь дутуу бол дэлхийдээ төрсөөр байдаг бөгөөд нэгэнт хийх үйл нь гүйцээд бурханлаг мөн чанарыг олж чадах юм нөгөө католик шашин ертөнцийн эзэн, мөнх хөх тэнгэр, аллах тэнгэрийн шүтлэгт өгүүлснээр бидний сайн мэдэх диваажинд хүрэх гэсэн үг юм байна.

Тэгэхээр бид нар ер нь амьдралдаа хийж байгаа сайн муу бүхий л зүйлүүд маань өөрийнхөө үйлийн үрийг гүйцээх гэж хийж байгаа үйлдэл юм. Хэр зэрэг удаан насалж олон үйл хийж бурханлаг мөн чанарыг олоход илүү ойртдог байна.

Тиймээс энэхүү түрээсийн биеэ хайрлаж байгаарай. Компьютер тоглоомоор ярихын бол дараагийн үерүү шилжиж, үе давах болно. Эхний үеүддээ амиа үрчих юм бол дараагийн үеэ яаж давах билээ дээ тээ? 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал