Хүн өөрөө байгалийн нэг төрлийн бүтээл бөгөөд энерги үүсгэгч, бас энергийг хүлээн авагч, энергийг гадагшлуулах гэсэн үндсэн бүтэцтэй өвөрмөц зүйл төрөл юм. Сэтгэх бодох, хөгжих, залхуурах, сэтгэл хөдлөл, хайр гэх мэт тун сонирхолтой зүйлсийг үүсгэгч нэгэн.
Байгалийн энергийг хүн үүсгэгч нь бидний зан чанар, хайр энэрэл, нэг нэгнээ хүндлэх, хайр энэрлээ бусдад түгээхэд маш сайхан гайхалтай таатай энерги ялгарч байдаг. Тэр таатай энергийг нь байгаль дэлхий хүлээж авч зохицох үйл явцыг зарим шашинд буян гэж тайлбарласан байдаг. Харин нөгөө талаараа та маш гайхалтай энерги үүсгэж байдаг гэсэн үг юм.
Бодож сэтгэх, өөрийгөө илэрхийлэх, өрөвдөх, энэрэх, сайхан зүйлсийг бусдад түгээхэд та өөрөө төсөөлөөгүй их байгалийн сайхан энерги үүсгэдэг гэсэн үг юм. Гэхдээ таны сайхан сэтгэлийг ойлгохгүй, хүлээж авахгүй хүн, орчин гэж байдаг. Иймд орчноо мэдэрч, хүнийг таньж мэд гэж анхааруулж хэлээд байдаг юм. Та хэнтэй нөхөрлөж байна. Та хэнтэй ярилцаж байна. Та юу бодож байна, та юу хүсэж тэмүүлж мөрөөдөж байна, та хэр зэрэг агуу бодолтой, түүнийхээ төлөө төлөвлөгөө гаргаад өдөр өдөртөө хуваагаад хөдөлмөрлөж байгаа нь таны буян нэмж, ирээдүйн зам мөрийг нь засаж байдаг гэсэн утгатай. Тиймээс бодох, сэтгэх, системтэйгээр төлөвлөгөө гаргах нь маш том буян болж таарч байна. Үргэлж дотроо төлөвлөж байгаарай. Тэгж чадвал бүх зүйл сайхан болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ