Ажил тарахад танай ажлын байр үнэхээр “амардаг” уу?
Орой хамгийн сүүлд гарахдаа нэг анзаараад үзээрэй. Ашиглахгүй компьютерийн дэлгэц асаалттай, зурагт дуугарсан хэвээр, хөгжим явсаар, рекламны дэлгэц шөнөжин ажиллаж, зарим өрөөнд шаардлагагүй төхөөрөмжүүд тасралтгүй ажиллаж байдаг.
Фэнг Шүйн үзэлд ажлын байр ч мөн идэвхтэй болон тайван үеийн зөв хэмнэлтэй байх хэрэгтэй гэж үздэг. Өдрийн турш хүнтэй, хөдөлгөөнтэй байсан орон зай шөнөдөө тайван байж, дараагийн өдрийн шинэ хөдөлгөөнийг хүлээж авах нь зохистой.
Тиймээс орой ажил тарахдаа шаардлагагүй төхөөрөмжүүдээ унтрааж хэвшээрэй. Ялангуяа дуу гаргадаг, гэрэл анивчуулдаг, дэлгэц нь тасралтгүй асдаг төхөөрөмжүүдийг хэрэгцээгүй бол шөнөжин ажиллуулахгүй байх нь зүйтэй.
Өглөө ажил эхлэхдээ төхөөрөмжүүдээ дахин асаах нь тухайн өдрийн ажлыг шинээр эхлүүлж буй жижигхэн дохио болж чадна.
Хүн өөрөө унтаж амардагтай адил ажлын байрандаа ч бас чимээгүй, тайван байх хугацааг олгоорой.
Өдрийн цагаар ажилладаг газар шөнийн цагаар амарч чаддаг байх нь чухал.
Баярлалаа.
Шинэ мэдээ