Айлд ороход хоолны ширээ нь агуулах шиг болсон байдаг. Захидал, эмийн сав, түлхүүр, цүнх, хүүхдийн хичээлийн хэрэгсэл зэрэг хоолтой огт холбоогүй зүйлс ширээн дээр байнга өрөөстэй харагддаг. Хоолны ширээ нь гэр бүлийн гишүүд хамтдаа сууж, хооллож, ярилцаж, өдөр тутмын амьдралаа хуваалцдаг чухал орон зай юм. Гэтэл байнгын эмх замбараагүй байдал үүсэхээр хүмүүс тухайн хэсэгт удаан суухаа больж, хоолоо яаран идэх эсвэл өөр өрөөнд тараад суух нь элбэг тохиолддог. Ингэснээр гэр бүлийн харилцааны хамгийн энгийн боловч үнэ цэнтэй мөчүүд аажмаар алдагдаж байна. Жишээ нь, ширээн дээрээ үргэлж сайн чанарын салфетка тавь. Энэ нь гэр бүлийн харилцаанд эерэг энерги, аз авчрах болно.
Энэ нь хүүхдийн анхаарал төвлөрөхөд ч нөлөөлж чадна. Өнөөдөр хоолны ширээгээ нэг сайтар хараарай. Хооллохоос бусад бүх зүйлсийг ширээнээс авч, гадаргууг нь сайтар арч. Боломжтой бол ширээн дээрээ цэвэрхэн бүтээлэг, жимсний таваг эсвэл жижиг цэцэг л үлдээгээрэй. Цэвэрхэн хоолны ширээ хүмүүсийг өөрийн эрхгүй сууж, ярилцахад уриалдаг. Гэрийн уур амьсгалыг өөрчлөхийн тулд заримдаа том засвар хийх шаардлагагүй, зөвхөн ширээгээ чөлөөлөхөд л хангалттай.
Баярлалаа.
Шинэ мэдээ