Гэр бүлийн аз жаргалыг дуудагч

Гэрлийн бүрхүүл нь обой болон бусад тавилгатайгаа зохицож байхаар тооцоолж сонголтоо та бүхэн хийгээрэй. Хэт олон хурц өнцөгтэй болон үзүүртэй бүрхүүл нь гэрт тийм ч таатай энерги үүсгэдэггүй. Өөрөөр хэлбэл хэрүүлийн Ци энерги болон ажлын бүтээмжид үргэлж саад учруулж байдаг.

Айл гэрт байх хамгийн тохиромжтой гэрлийн бүрхүүл бол болор. Болор гэрэл нь айл гэрийн тогтвортой байдал, аз жаргалыг илэрхийлж байдаг.

Хэт нүсэр бүрхүүл нь гэрийг уйтгартай байдалд хүргэж, эсвэл төлөвлөгдөөгүй шоу цэнгээнийг уриалан дууддаг. Хэт жижигдсэн абажур нь аливаа санхүүгийн шийдвэрлэх асуудалд барьц алдуулах байдалд хүргэдэг.

Зочины өрөөндөө болор абажур өлгөөрэй. Эсвэл алтлаг, мөнгөлөг, гялалзсан абажур нь айл гэрт аз жаргалыг дууддаг.

Гал тогооны өрөөнд илүү дулаан уур амьсгал бүрдүүлж өгөхийн тулд мод орсон эсвэл ногоон, хүрэн, бор, элсэн шаргал өнгийн абажур тохиромжтой.

Унтлагын өрөөнд мөн л ялгаагүй болор абажур. Мөн ягаан өнгийн тусгалтай буюу цаасан абажур ээлтэй.

Үүдний өрөөнд хэт нүсэр биш дундаж энгийн бөгөөд гялтганасан эсвэл тольтой абажур өлгөх сайн. Харин ариун цэврийн өрөөндөө аль болох тод гэрэл сонгох хэрэгтэй.

Хүүхдийн өрөөнд өөрийнх нь сонирхолд таарсан, хүсэл мөрөөдөлд нь тохирохуйц абажур сонгоорой. Хүүхдийн өрөө их тод гэрэлтэй байх хэрэгтэй ба шар, хүрэн, улаан, ягаан, шаргал өнгийн абажур их тохиромжтой.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал