FOMA МЭДЭЭ

Тэнцвэр гэдэг бол өөрөө байгалийн хууль

2024-06-17

Сайн хувь заяа, сайн зүйлтэй өөрийгөө холбох их амархан. Сайхан унтаж амарч, өглөө цайгаа ууж, бие засаж, их бага нь хамаагүй тогтмол цагт дасгал хөдөлгөөн хийж, өөртөө бага ч гэсэн цаг гаргаж, цагийн хувиараа мөрдөж, тогтмол төлөвлөгөөтэй байж, алхам алхмаар урагшилж, асуудлыг тойрч зугтааж, эргэж харж тэмцэлдэг биш зүгээр л амьдралд тохиолдох нэг төрлийн хэлбэр хэмээн хүлээн авч өдөр тутамдаа шийдэж, сэтгэл санаагаа тайван байлгах нь л хамгийн чухал. Ихэнх цагаа бусдын төлөө, эргэн тойрон нийгмийн төлөө дэлхийн төлөө зарцуулах нь утгагүй. Хүн бүр дор бүрнээ хичээхэд дэлхий маань сайхан болно.
Санхүү, эрүүл мэнд, хайр сэтгэл, бүх харилцаа нь тогтвортой байдал, тэнцвэртэй хандлага юм. Тэнцвэр гэдэг бол өөрөө байгалийн хууль. Эр эм, өндөр нам, өргөн бүдүүн, халуун, хүйтэн, харанхуй гэрэл гээд л бүх зүйл тэнцвэрээр хадгалагдаж орших боломжтой. Дан ганц бүтээгдэхүүнд найдаад хоол, жимс ногоо идэхгүй байгаад, дан ганц тураах бүтээгдэхүүнд найдаад дасгал хийхгүй байгаад, дан ганц сургуульд найдаад хүүхдүүдтэйгээ харьцахгүй байгаад үзээрэй.
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал