Гэрт өлгөх зурагны талаар

Манайхан гэртээ их зураг тавих дуртай. Тиймээс өнөөдөр гэрт өлгөх зурагны талаар мэдээлэл бэлтгэж орууллаа. Гэрт байхад хамгийн сайн зураг бол уул усны зураг юм. Гэхдээ мэдээж зөв байрлуулах ёстой. Уул нь түшиг тулгуурын бэлгэдэл. Мөн санхүүгийн эрсдэлээс хамгаалах ноён нуруу болж өгдгөөс гадна хүнд хэцүү шийдвэрлэх боломжгүй асуудлыг дарж өгдгөөрөө сайн талтай.

Ингэхдээ зочны өрөө болон ажлын өрөөнд байх хамгийн сайн. Уул нь зургийг гэрийнхээ урд, баруун урд, баруун, баруун хойд зүгт өлгөх хэрэгтэй.Усны зургийг гэрийн зүүн,зүүн өмнө, хойд зүгт байх хамгийн сайн. Мөн өнгө будаг нь тохирсон сайхан цэцэг тэр дундаа цахирмаа, алтан зул, замбага цэцэг,бадамлянхуй цэцгийн зураг гэрт байх их сайн. Тэр дундаа эмэгтэй хүүхэдтэй айлд. Энэ зургаа гэрийнхээ зүүн, зүүн өмнө зүгт байрлуулаарай. Харин зэрлэг ан амьтан, хийсвэр урлагийн зургийг худалдаж авах хэрэггүй. Яалтчгүй хүн бэлэглэсэн бол гэрийнхээ үүдрүү өлгөөрэй. Мөн гунигтай, уйтгартай эсвэл алгаа тосон юм гуйж байгаа зураг гэртээ өлгөж хэрхэвч болохгүй. Пикассогийн "Уйлж буй эмэгтэй" зургийг музейд үзэх сайхан ч гэрт өлгөх нь аймшигтай. Ер нь айл болох сэтгэл тайвшруулсан тийм өнгө аястай зураг сонгоорой. Гэрийн хананд гэр бүлийн зураг байх нь гэр бүлийн гишүүдийн аз жаргалыг дуудаж байдаг. Гэхдээ мэдээж бүгд пирамид хэлбэртэй авахуулахаас гадна инээсэн байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Мөн гэр бүлийн зураг дам нуруун доор байж болохгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал