Эмэгтэйчүүдийн мэдвэл зохих 8 зүйлс

1-р зүйл. Эмэгтэй хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой. Танд байгаа хамгийн үнэтэй зүйл бол өөрийгөө хүндлэх, үнэлэх сэтгэл юм. Та л өөрийгөө хайрлаж, үнэлж чадахгүй бол өөр хэн ч таныг хайрлахгүй гэдгийг сэтгэл зүйчид судалгаагаар тогтоожээ. Таны үнэлэмж доогуур байх тусам таныг дорд үзэх эрчүүдийн тоо ихэснэ.

2-р зүйл. Эмэгтэй хүн бие авч явах чадалтай байх ёстой. Эмэгтэй хүн амьдралаа үрэхгүй ухаалаг, бие авч явах чадалтай, чадвартай байх ёстой. Энэ нь таныг хараат бус, чөлөөт байхын баталгаа юм. Ухаалаг эмэгтэй сэтгэл хөдлөлдөө бус эрүүл саруул ухаандаа захирагддаг.
3-р зүйл. Эр хүнийг сонгохдоо бүү яар…. Ухаалаг эмэгтэй ямар ч нөхцөлд саад болохооргүй, жинхэнэ аз жаргалд хүргэх тийм л эрийг сонгодог. Тэр жижиг сажиг зүйлд гутарч гансраад байдаггүй, амьдралыг бодитойгоор, өөдрөг харж, хүнд хэцүү нөхцөлд тус дэм болох чадвартай эрийг илүүд үздэг.
4-р зүйл. Жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? Эмэгтэй хүнийг аваад явах чадвартай...
Жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? - Түүнийг хэнээс ч юунаас ч авран хамгаалах шаардлагагүй - Түүнд өөрийгөө ойлгоход нь туслах шаардлагагүй - Тэр тийм ч царайлаг биш - Тэр бас үлгэрийн юм шиг баян биш - Тэр нэр хүндийн хойноос бүхнийг умартан зүтгэдэггүй - Тэр секс бэлгэдэл биш - Түүнд танаар эмчлүүлэх зүрх сэтгэлийн гүн шарх байхгүй - Тэр хэзээ ч сээтгэнэж самбаганадаггүй - Тэр тантай дотносон ойртох хүртлээ мөнхийн хайр дурлалын тухай улиглахгүй.
5-р зүйл. Өөдгүй эрчүүдээс хол бай. Ухаалаг эмэгтэй зовлонд хөтлөх найз нөхөд, эрчүүдээс зайлсхийдэг. Өөрийн нөлөөнд оруулахыг хичээдэг, гомдоосноо юманд боддоггүй эр хүнээс хол байхыг эрхэмлэдэг.
6-р зүйл. Хамгийн түрүүнд өөрийгөө үнэлж цэгнэ. Ухаалаг эмэгтэй нь эр хүнтэй танилцаад түүний төлөө юу хийж чадах вэ гэдгээ, мөн тэр эр хүнээс юуг хүсэн хүлээж байгаагаа зөв ойлгуулж чаддаг. Тэрбээр бусдыг төдийгүй өөрийгөө ч үнэн зөв үнэлж чаддаг болохоор өөрийн сул, давуу талыг сайн мэдэж, түүндээ нийцүүлэн хань болох эр хүнээ сонгодог.
7-р зүйл. Ганцаараа байх нь зовлон биш. Ухаалаг эмэгтэй эр хүнгүй байлаа гээд гутарч гунддаггүй, түүний амьдрал эр хүнгүй байлаа ч аз жаргалтай, хэвийн байдаг. Өөрөөр хэлбэр, ухаантай эмэгтэй ганцаардлаа гээд хэн тааралдсантай нь нөхөцдөггүй, тэр хэмжүүртээ нийцэх эр хүнийг олтлоо ганцаар байхаас татгалздаггүй.
8-р зүйл. Ялагдал болгон туршлага хуримтлуулна. Эр хүнд дурлаад хүлээсэн ялагдал болгон юугаар ч үнэлэшгүй их баялаг мөн. Учир нь та дараа дараагийн тулалдааны тактикаа хэрхэн боловсруулахаа мэддэг болно. Тиймээс сэтгэлээр унаж, гутрахын оронд юун дээр алдсан, яагаад ийм явдал болов гэдэгт эрүүл саруулаар дүн шинжилгээ хийх нь чухал юм.
Баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал