Цаг хугацаа ба баялаг

Хувь хүний онцлог, шинж чанар, зан чанар, мөн чанар, харилцаа гээд олон зүйлээс бидний амьдрал өөрчлөгдөж байдаг. Ер нь бол хүнд байдаг хамгийн том өмч хөрөнгө бол цаг хугацаа юм. Ядуу, баян, мэдлэгтэй, мэдлэггүй хүмүүст байдаг баялаг нь цаг хугацаа. Бид нар өдөр болгон өөрт байх цаг хугацаа гэдэг зүйлээрээ хөрөнгө оруулалт хийдэг. Таны хийж байгаа хөрөнгө оруулалт чинь хэрхэн зөв байгаагаас хамаарч таны амьдрал үргэлж өөрчлөгдөж байдаг.

Фэнг Шүй бол нэг талаасаа амьдрах урлаг. Мөн таны мэдэхгүй байгаа зүйлсэд хариулт олох, таны цаг хугацааны хөрөнгийг хэмнэх буюу хариултыг нь олохгүй байгаа зүйлд тусалдаг зүйл гэж та ойлгож болно. Бэлэнчлэх сэтгэлгээгээрээ өөрийнхөө хамгийн чухал зүйлд битгий буруу алхам хийж хөрөнгө оруулаарай.

Хэзээ хүнтэй суух, хэзээ хүүхэд гаргах, хэзээ амжилтад хүрэх, хэзээ санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь зөвхөн таны цаг хугацаагаар тооцоо хийж оруулсан зүйлийнх нь үр дүн болохоос биш Фэнг Шүйн болор хунг байрлуулснаар та хүнтэй сууна гэж байхгүй. Болор хун нь таны хайр сэтгэлийн гал махбодыг дэмжиж өгч байгаа зэмсэг болохоос биш таны асуудлыг шийдэж өгч байгаа зүйл биш юм.

Эцэст нь хэлэхэд бид бүгдээрээ хөрөнгө оруулагчид. Чухам юунд гэдэг нь л сонин. Цаг хугацаа гэдэг нь өөрөө нөөц нь тогтоогдсон буюу таны амьдрах насаар хэмжигдэж байгаа баялаг юм шүү.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал