Хүн өөрөө өөртөө энерги үүсгэж байдаг

Хүн өөрөө өөртөө энерги үүсгэж байдаг. Гэр бүлээс нь гадна ажлын хамт олон, хамт нөхөрлөж байгаа найз нөхөд гээд олон харилцаанаас шалтгаалж харилцан адилгүй энерги солилцож байдаг. Хүний үг сонсдоггүй, өөрийнхөөрөө зөрүүдлээд байдаг,  буруу сонголт хийчхээд муухай царай гаргаад яваад байдаг хүмүүс хэзээ ч амжилтад хүрдэггүй. Үргэлж гомдоллодог. Үргэлж ямар нэгэн шалтгаан ярьдаг. Санаанд оромгүй ядаргаатай асуудал өөрт нь байнга үүсэж байдаг. Асуудлыг нийгэм, эсвэл удмын хараал, эсвэл өөрийгөө азгүй гээд өрөвдүүлэх гэдэг.

Хүмүүсийг маш сайн ажиглаж чаддаг, түүгээрээ дүгнэлт хийж чаддаг хүмүүс үргэлж амжилтад хүрч, тохиолдож болох эрсдэлийг даван туулж, улам хөгжиж чадсан байдаг. Хүмүүсийн хандлага ямар байна, юу ярьж мөрөөдөж байна. Амьдралынхаа жижиг асуудлыг яаж зохицуулж байна. Жижиг зүйлийг нь ажиглаад хараад бусдаас суралцаж чаддаг хүн өөртөө энерги үйлдвэрлэж байдаг. Өөрөөр хэлбэлд харах, үнэрлэх, сонсох, хүрэх, амтлах мэдрэмжээрээ хүн таван махбодыг өөртөө уусган авч, бас хэрэггүй махбодоо биеэсээ гаргаж байгаа тэр урсгалын үйл явцыг энерги үйлдвэрлэх гэнэ. Бусдыг чимээгүй ажигла. Өөртөө дүгнэлт хий. Цагаа зохицуул. Өглөө эрт сэр. 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал