Хүний хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой зүйл бол цамц. Гэхдээ 7 хоногт нэг удаа ч гэсэн ямар нэгэн утга санаа агуулга бүхий зүйл бичсэн цамц гэрээсээ өмсөж гарч байвал их зүгээр. Юу гэхээр бид нар хүмүүсээс эрч хүч авдаг.
Мөн бусад хүмүүсийг нүдээрээ харж, энерги солилцож байж бид нар сайхан амьдардаг юм. Заримдаа муу сонин хүмүүстэй таарлаа гэхэд тэдгээр хүмүүс таны муу муухай зүйлийг аваад явчихлаа гэсэн үг. Тиймээс заримдаа таагүй сэтгэгдэл төрүүлсэн хүн хүртэл ашигтай байх нь бий. Цамцан дээрээ юу гэж бичүүлэх, юу гэсэн бичигтэй ямар утга санаатай зүйл авах нь таны л дур. Жишээ нь: Freedom гэсэн бичигтэй цамц өмсөж гэрээсээ гарж болно. Гол нь заавал бичигтэй байвал зүгээр.
Баярлалаа.
Шинэ мэдээ