Фэнг Шүйд бизнес нь бүх зүгт хамаатай

Фэнг Шүйн ухаанд бизнес нь бүх зүгт хамаатай. Зүүн өмнө нь үндсэн хөрөнгө, өмнө зүг нь бизнесийн цар хүрээгээ тэлэх, баруун өмнө нь байнгын үйлчлүүлэгч, баруун зүг нь бизнесийн итгэлцлийг, баруун хойд нь бизнесийн тогтвортой байдалд хамаатай болдог. Тиймээс та бүхэн хэрэггүй зүг гэж байхгүй юм байна, ажлын байрны булан тохой бүр, түүнд байрлуулж тавьж байгаа таны юм бүхэн нь таны бизнест нөлөөлж байгааг ойлгох хэрэгтэй. Жишээ нь: Шалаа угаагүй байж арц асаачихсан халтар дэлгүүрт ороход ямар сэтгэгдэл төрөх вэ? Дүүрэн бараатай хэр нь цагаан бүдэгхэн гэрэл асаачихсан газар ямар санагддаг вэ? Хэт хувийн яриагаа видео хийж ярьж байгаа кассын худалдагч танд ямар санагдах вэ? Таны өр ширэнд ороход яагаад бусад хүмүүс буруутай санагддаг вэ? гээд маш олон асуудал, олон зүйлс гарч ирнэ. Бизнес гэхээр том шилэн барилга, чухал царайлсан хүн гэж битгий төсөөлж өөрийгөө голж байгаарай. Гудамжинд самар зараад зогсож байгаа хүн хүртэл худалдаа эрхлэгч.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал