Зун цаг хаяанд иржээ.
Аялж зугаалж, амьдралдаа мартагдашгүй дурсамж бид удахгүй үлдээх болно.
Тэр дундаа энэ зун ой модтой газар луу аялах гэж байгаа, зугаалах гэж байгаа хүмүүст зориулж Фэнг Шүй мэдээлэл хүргэх гэж байна.
Та зугаалж байхдаа боргоцой хэдэн ширхгийг гэртээ аваад ирээрэй. Мөн даавуун цэнхэр болон улаан өнгийн тууз бэлдээрэй. Бэлдсэн туузаараа боргоцойныхоо ишинд уяна. Аль ч өнгийн тууз нь болно. Ингээд бэлэн болсон туузтай боргоцойгоо гал тогооны өрөөний гэрлээсээ доош нь унжуулж дүүжлэх хэрэгтэй.
Боргоцой гэрт байх үед түгших, айх, тогтворгүй байх гэх мэт сэтгэл зүйн энергийг засдаг бөгөөд танд гайхалтай өөр мэдрэмжийг өгөх болно. Мөн элбэг дэлбэг болон хангалуун байдал, үргэлж таатай энерги түгээж байдаг сайн сайхан гайхалтай зочдыг дууддаг юм.
Гал тогоондоо өлгөх боломжгүй бол гэрийн гол хаалга буюу гадна хаалганыхаа дотор талд нь хаалганы дээр улаан туузтай боргоцой өлгөх нь тухайн гэрийн онцгүй, таагүй зүйлсээс хамгаалах болно. Давирхай нь ханхалсан шинэ боргоцой бол нэн сайн. Энэ нь Европын орнуудад ихээхэн дэлгэрсэн Фэнг Шүйн арга юм.
Туршаад үзээрэй
Шинэ мэдээ