Хайрлахын тулд эхлээд эрх чөлөөний тухай ойлгох

Хайрлаж, харамлаж, хардаж, үнэрлэж бүх зүйлийг хайрлах гэж үзнэ. Олон хүүхэдтэй айл байжээ. Отгон хүүхэд нь алим олж гэнэ. Үнэхээр сайхан үнэртэй байсан болохоор, өөрөө ч идэж чадахгүй өөрөөсөө харамлаж гэнэ. Унтахдаа дэрэн доороо хийв. Өглөө сэрээд гаргаж ирээд үнэрлээд хазаж чадахгүй далд хийж гэнэ.
 
Алим өдөр өнгөрөх тусам өнгө зүсээ алдаж гэнэ. Хэдэн хоногийн дараа хорчийгоод, идэхийн аргаггүй болов. Сайхан үнэр нь гарсан байлаа. Хэрвээ шинэхэн алимаа тухайн үедээ идсэн бол шинэхэн алимын тухай тэр сайхан мэдрэмж сэтгэлд нь үүрд хадгалагдаж, мөнх байх байлаа. Хайрлахын тулд эхлээд эрх чөлөөний тухай ойлголт хамгийн түрүүнд яригдана.
 
Сайхан мэргэжил эзэмшлээ. Мэргэжилдээ хайртай хэр нь өөр зүйл хийдэг. Амьдралаа босгочхоод сайхан болсныхоо дараа өөрийнхөө мөрөөдлийн хайртай мэргэжлээрээ ажиллана гэж боддог. Нэг мэдэхэд хөгширч, өөрийнхөө мөрөөдлийг бүтээх гэтэл цаг хугацаа өнгөрч, гар нь хөдөлж өгөхгүй, сэтгэл нь тогтохгүй, санаанаас цаашгүй болсноо мэднэ. Тиймээс цаг битгий алд. Хайртай бол хэл. Хайрлаж байгаа бол эрх чөлөөг нь өг. Утасных нь кодыг нь мэддэг байлаа гээд хайртай гэсэн үг биш. Байгаа зүйлтэй нь, мэнгэтэй нь , сэвхтэй нь, алдаатай нь хайрлах хэрэгтэй бөгөөд, үүний хариуд цагаа олж идсэн алим шиг мөнхийн сайхан нь сэтгэлд нь үүрд хадгалагдан үлдэх болно.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал